Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр тус дүүргийн хэмжээнд сүүлийн жилүүдэд гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурч байгаа боловч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил болон залилах гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна.
Хамтарсан зөвлөгөөнөөр дээрх гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлж, хохирогчдын зөрчигдсөн эрхийг сэргээх, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлж, ажлын чанар, үр дүнг сайжруулах чиглэлээр тодорхой асуудлуудыг хэлэлцэн, хамтарсан шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлж ажиллахаар боллоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газар