Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хяналтын харьяа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай 2022 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр уулзалт хийлээ.
Тус дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Чинбат, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих болон шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан прокурорууд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах удирдах албан тушаалтнууд зэрэг 30 гаруй хүн тус арга хэмжээнд оролцсон байна.
Уулзалтад оролцогчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр 2021 онд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, цаашид хийх ажлын талаар санал солилцож, прокуророос “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал”, “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал”, “Төр, нийтийн эрх ашигт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь” сэдвүүдээр мэдээлэл өглөө.
Улсын Ерөнхий Прокурорын Газар