“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ БА БАЙГУУЛЛАГЫН СОЁЛОО БҮТЭЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ БА БАЙГУУЛЛАГЫН СОЁЛОО БҮТЭЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр “Төрийн албан хаагчийн ёс зүй ба байгууллагын соёлоо бүтээх нь” сэдэвт  сургалт зохион байгууллаа.

Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн чиглүүлэгч багш нар төрийн албан хаагчийн ажлын онцлог, харилцаа хандлага, хувь хүний ёс зүйн манлайлал, өөрийгөө хөгжүүлэх арга барил болон ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулсан энэхүү сургалтад тус прокурорын газрын нийт прокурор, ажилтан, алба хаагчид хамрагдсан байна.