Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж байгаа "Зөвийг зөвлөе" арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэстэй хамтран 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Соёл урлагийн их сургууль, Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн оюутнууд болон “Бөртө” улсын үйлдвэрийн газрын ажилчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт хийжээ.
Сургалтад нийт 300 орчим иргэн хамрагдсан бөгөөд прокурорын газраас “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”, “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” гэсэн сэдвүүдээр мэдээлэл өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар