ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас дүүргийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, тус дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр тус дүүрэг дэх Цагдаагийн газар, дүүргийн Прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлийн талаарх тоон мэдээллийг танилцуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Тус арга хэмжээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТV8, С1, Сүлд телевиз, Өдрийн сонин, Формула FM радиогийн төлөөллүүд оролцжээ.