Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчдад ”Эрүүдэн шүүх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь“ сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Хүний эрхийн үндэсний комиссоос “Эрүүдэн шүүхээс ангид байх эрх“ сэдвээр сургалтыг хийсэн бол тус дүүргийн прокурорын газраас 2020, 2021, 2022 оны I улирлын байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эрүүдэн шүүх гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийг судалсан судалгааны дүнг танилцуулж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээж ажиллах талаар үүрэг өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар