Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнаас хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн зөрчлийн гомдол, мэдээлэл хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэхийг судалж, сургалт зохион байгуулжээ.
Судалгаагаар эрх бүхий албан тушаалтнууд хууль, заавар, журмыг нэг мөр хэрэгжүүлж ажиллаагүй хэд хэдэн төрлийн зөрчил илэрсэн тул зөрчлийг дахин гаргахгүй байх, Зөрчлийн тухай хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор тус прокурорын газраас татварын хэлтсийн улсын байцаагч нарт практик сургалт хийсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар