ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ЗӨРЧИХГҮЙ БАЙХАД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ЗӨРЧИХГҮЙ БАЙХАД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн газрын зөрчлийн хэрэг бүртгэх тасаг, Замын цагдаагийн тасгийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, ажлын чанар, үр дүнг сайжруулах асуудлаар санал солилцож, тодорхой үүрэг чиглэлийг өглөө.

Тодруулбал, зөрчлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, учирч буй хүндрэл бэрхшээл, хэргийн оролцогч нарын хуульд заасан эрх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж байгаа байдлын талаар ярилцаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгосон байна.