“ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

A- A A+
“ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг хамгаалах, эрүү шүүлт тулгах, хууль бусаар баривчлах, саатуулах, ялгаварлан гадуурхах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, алба хаагчдыг чадавхжуулах зорилгоор “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Хүний Эрхийн Үндэсний комисс, Цагдаагийн Ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Зөрчлийн хэрэг бүртгэх газар, Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын алба хаагчид оролцож, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.

Мөн Хүний эрхийн үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, тус хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэг нар “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, Эрүү шүүлтийн эсрэг конвенц, протоколын хэрэгжилтийн зарим асуудал” сэдвээр мэдээлэл хийсэн бол Чингэлтэй дүүргийн прокурорын газраас эрүүдэн шүүх гэмт хэргийн гаралт, мөрдөх байгууллагын алба хаагчид холбогдсон хэргийн нөхцөл байдлыг 2020, 2021, 2022 оны байдлаар судалсан судалгааны дүнг танилцуулж, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар мэдээлэл хийж, санал солилцов.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогч байгууллагуудаас мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд эрүү шүүлтээс ангид байх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж ажиллах талаар “Уриалга” гаргажээ