Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудын зөрчлийн хэрэгт холбогдуулан гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгах талаар прокурорын шаардлага, мэдэгдэл хүргүүлж, сургалт зохион байгууллаа.
Шалгалтын хүрээнд 2022 оны 10-аас 12 дугаар сарын хооронд зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж, шийтгэл оногдуулсан материалууд, мөн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн зөрчлийн хэргүүдийн шийдвэрлэлтийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж байгаа эсэхийг үзэж танилцахад, шийтгэлийн хуудасны бүрдэл дутуу, зөрчлийн утга бүрэн бичээгүй, эрх зүйн хэлбэрийг батлагдсан загварын дагуу үйлдээгүй, шийдвэрлэсэн даруй материалыг прокурорт бүртгүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар