ХУГАЦААНААС ӨМНӨ ТЭНСЭН СУЛЛАГДСАН, АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН ХҮМҮҮСТ СУРГАЛТ ЯВУУЛЛАА

A- A A+
ХУГАЦААНААС ӨМНӨ ТЭНСЭН СУЛЛАГДСАН, АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАГДСАН ХҮМҮҮСТ СУРГАЛТ ЯВУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн прокурорын газар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс, дүүргийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төвтэй хамтран тус прокурорын газрын хяналтад байгаа зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн болон хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, албадлагын арга хэмжээ авагдсан хүмүүсд сургалт явууллаа.

Сургалтаар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг, зөрчил түүнээс урьдчилан сэргийлэх”, “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтууруулахтай тэмцэх хууль тогтоомж”, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис эрүүл мэндэд нөлөөлөх нь”, “Хорихоос өөр төрлийн ял эдлэхээс зайлсхийх, албадлагын арга хэмжээг зөрчсөнөөс үүсэх үр дагавар ба ял солих үндэслэл” сэдвүүдээр мэдээлэл өгсөн байна.