МӨРДӨГЧ, ХЭСГИЙН БАЙЦААГЧ НАРЫГ ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

A- A A+
МӨРДӨГЧ, ХЭСГИЙН БАЙЦААГЧ НАРЫГ ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Шүүх шинжилгээний тухай хууль шинэчлэгдэж, шинжээчийн дүгнэлт гаргах журам өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тус дүүрэг дэх Цагдаагийн газрын нийт мөрдөгч, хэсгийн байцаагч нарыг сургалтад хамрууллаа.

Тодруулбал, Шүүх шинжилгээний ерөнхий газрын багш, мэргэжилтнүүд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмыг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, мөрдөгч, прокуророос шинжээч томилж, шинжилгээ хийлгүүлэхэд анхаарах асуудлаар мэдээлэл өглөө.