“ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТЭД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

A- A A+
“ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТЭД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА  ЗАМ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Монгол банк, Банкны төлбөр барагдуулах газар хамтран “Шүүхийн шийдвэрийн биелэлтэд нөлөөлж буй хүчин зүйл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Эрдэм шинжилгэний хурлыг шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа шалтгаан нөхцөлийг тодорхойлох, чиг үүрэг хэрэгжүүлж буй алба хаагчдыг мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор зохион байгуулжээ.   

Тус хуралд Чингэлтэй дүүргийн прокурорын  газрын ял эдлүүлэх ажиллагаанд  хяналт тавих  ахлах  прокурор  Х.Жанибек “Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхэд илэрч буй  зөрчил  анхаарах асуудал”, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн иргэний танхимын шүүгч Ч.Мөнхцэцэг “Тусгайлан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход анхаарах асуудал”, “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Б.Даваасүрэн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгамдаж буй  зарим асуудал  шийдвэрлэх арга зам” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, Монгол банкны холбооны зөвлөх З.Шагдарсүрэн Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн шинэчлэлийн талаар тус тус мэдээлэл өглөө.

Хурлын оролцогчид иргэний болон зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хууль эрх зүйн  зохицуулалт, хууль хэрэглэх  явцад учирч буй хүндрэл бэрхшээл, түүнээс гарах арга замын талаар санал солилцсон байна.